Африкийн заанууд устах аюулд оржээ

Африк тивийн заанууд хулгайн ан болон амьдрах орчны доройтлоос болж устаж үгүй болох эрсдэл нэмэгдсээр байгааг байгаль хамгаалагчид анхааруулж байна.

Баруун Африк, Конгогийн сав газар нутгаас гаралтай Харин хуурай газрын хамгийн том амьтан болох саванн нутгийн зааныг ховордсон амьтдын жагсаалтад нэмж оруулсан байна.

6264

original ww176161 sm 743888

Африкийн эдгээр хоёр зүйлийн заан нь тус тив даяар түгээмэл тархсан боловч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тоо толгой нь мэдэгдэхүйц цөөрсөн юм. Мэргэжилтнүүдийн судалгааны дагуу

2008 оноос хойш зааны соёоны төлөөх хулгайн ан агнуур ихэссэн тул хоёр төрөл зүйлийн зааны тоо толгой огцом буурсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар зааны хулгайн ан 2011 онд дээд цэгтээ хүрсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн тооцооллоор Африк тив даяар нийт 415,000 заан үлдээд байгаа аж.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.