Ерөнхий сайд: Хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар банкуудад ажилласан.

Энэ үеэр тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга аргагүй нөхцөл үүслээ” гэдгийг тодотгожээ.

 

Ташрамд дурдахад, 

Сануулахад, сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болсон билээ. Харин хөдөө орон нутагт /Хөвсгөл 5, Дархан 6, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6/ 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 болоод байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.