СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-26

LIVE: Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж ял шийтгэл эдэлж буй  Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уулзлаа. Тэрбээр төв талбай дээр дүүгээ суллуулах шаардлага тавьж өлсгөлөн зарлаад буй юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Та эрүүл мэндээ бодох ёстой. Иймд өлсгөлөнгөө зогсоох саналыг тавьж байна. Мөн ковидын үед төв талбай дээр олон хүн цуглуулж халдвар хамгааллын дэглэм алдагдуулж болохгүй.

Эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хэргийг ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 31-ний УДШ-ийн Эрүүгийн танхим хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээзнэвэл яасан юм бэ. Миний зүгээс ХЗДХ-ийн сайдын хувиар УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Г.Хосбаярт албан бичиг явуулж УДШ албан ёсоор тайлбар гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна.

Бид С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан хүмүүсийн гэр буруугийн асуудлыг яриагүй. Гагцхүү эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн нь тодорхой байхад Монголын шүүх гэм буруутайг нь эцэслэн тогтоохгүй байгаад харамсаж байгаагаа ч мөн илэрхийлсэн" гэлээ.

Т.Хүрэлбат "Миний зүгээс өлсгөлөнг зогсоохгүй, үргэлжлүүлнэ. ХМХ-ээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь тодорхой болсон. Дүү минь сэтгэл зүрхээрээ үхэж байна. Надад өөр гарц байхгүй. С.Зориг агсны хэрэг дээр ажилласан бүх шүүгч нар ажлаа хийж байна. Энэ шүүгч нарын асуудлыг авч хэлэлцэж болохгүй юу. Миний санал шүү" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.72

Энэ Чимгээг яагаад гаргаж болохгүй гэж ѳчнѳѳн жил тамаллаа одоо болоо юм бишүү. Ямар ч гэм зэмгүй хүнийг яллаж байх ч гэж дээ .Эрүүдэн шүүснийн яриад гаргах тухай ярихгүй байна ш дээ.Ах нь зѳв шдээ хѳѳрхий

Narangerel
3 жилийн өмнө
202.55.188.85

Gemgvi hvmvvsig gargaachee hetsvvdlee

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.119

erh chuluu bol chuhal zuil shuu ah n duugiinhee tuluu ybahgui bol uur hen ybah uu de

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.62

Яаж ч бодсон хилсээр шийтгэсэн гэж боддог. Гаргаач ээ. Бүхэл бүтэн 2 гэр бүлийн амьдрал аав ээж ах дүү нарынх нь амьдралаар тоглочихлоо.

Зоч
3 жилийн өмнө
192.82.74.88

Энэ хүн үнэхээр алуурчин бол яахав? Бүх л хууль дүрэм, ямарч асуудлыг өөрсдийн үзэмжээр шийддэг эрх баригчид суллаж чадахгүй байгаа нь ямар учиртай байнаа??? Яагаад чадахгүй бна!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.