Сэрэмжлүүлэг: ТОСК-ийн нэрийг барьж, иргэдийг залилжээ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн нэрийг барьж, иргэдийг залилсан хэрэг гарчээ. Энэ талаар тус газраас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Сэрэмжлүүлэгт “2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулна гэж иргэнээс 10 сая төгрөг авч, зохиомол байдал зориудаар бий болгон, иргэнийг  төөрөгдүүлж залилсан гэх иргэн Ц.С нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна.

Уг иргэн нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэр барьж, “Төрийн орон сууцанд хамруулж өгнө.

. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна” гэжээ.

163630356 1354428408254250 8535887425962268068 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.