СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-26

Манай улс нэг сая тун Спутник-V вакциныг авахаар боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо.

Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Тэрээр,

"ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна.
Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна." гэжээ. 

Монгол Улс “Спутник-V” вакциныг хүлээн авч буй дэлхийн 23 дахь орон болж байна. Одоогоор уг вакциныг дэлхийн 40 орчим орон бүртгэн авч, хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Тус вакцин нь "COVID-19" цар тахлын хүндрэлээс бүрэн хамгаалдаг бөгөөд анагаах ухааны нэр хүндтэй “Lancet” сэтгүүлд мэдээлснээр 92 хувийн үр дүн үзүүлж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.