Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч ОХУ-ын тамирчид илүүрхэж чадлаа
110 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор хөшгөө нээлээ.
Уран гулгалтаар дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын баг тамирчид спортын арбитрын шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн улсын нэр, туг, сүлд дууллыг ашиглахыг хориглосны дагуу "ОХУ-ын уран гулгалтын холбоо" гэсэн нэрийн дор оролцож байгаа юм. Өчигдөр эмэгтэй богино үзүүлбэр болон хосын богино үзүүлбэрт ОХУ-ын баг тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Медаль гардуулах ёслолын үеэр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ОХУ-ын төрийн дууллын оронд П.И.Чайковскийн төгөлдөр хуурын №1 концерт эгшиглэх юм.

Эмэгтэй богино үзүүлбэрт:
- Алтан медаль: Анна Щербакова (Орос)
- Мөнгөн медаль: Рика Кихира (Япон)
- Хүрэл медаль: Элизавета Туктамишева (Орос)
Хосын богино үзүүлбэр:
- Алтан медаль: Александра Бойкова, Дмитри Козловски (Орос)
- Мөнгөн медаль: Суи Венжин, Хан Кон (Хятад)
- Хүрэл медаль: Анастасия Мишина, Александр Галлиамов (Орос)
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрлөөр үргэлжлэн явагдана.
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн хуваарь: /Улаанбаатарын цагаар/
18:40 Богино үзүүлбэр /эрэгтэй/
23:10 Чөлөө үзүүлбэр /хос/
Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.