LIVE: Ж.Ганбаатар: Дуудлага худалдааны 20,3 тэрбум төгрөгийг би шилжүүлээд нэг жил хүлээж байна

"Зорчигч тээврийн нэгтгэл-3"-ийн газрыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 20.3 тэрбум төгрөгөөр худалдан авч, 700 гаруй ажилтныг ажилгүй болгох гэж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Үүнд тэрээр тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-Энэ талаар тайлбар өгөхгүй бол сүүлдээ хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл гараад байна. Миний хамаарал бүхий компани 2015 оноос хойш 30 удаа дуудлага худалдаа хийгээд зарагдахгүй байсан нэгтгэлийг 2019 онд 20,3 тэрбумаар худалдан авсан. 15 тэрбумаас эхэлж дуудсан. Би төрөөс хулгай хийсэн мөнгөөрөө аваагүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө авсан. Тэрнээс ямар нэгэн менежментийн гэрээгээр ч юм уу аваагүй шүү. Та бүхэн энэ гэрээг харах хэрэгтэй. Өмчлөлийн гэрчилгээ байгаа биз дээ. 

Худалдан авсан компани үйл ажиллагаагаа явуулах гэтэл асуудал гаргасан. 20,3 тэрбум төгрөгийг би өнгөрсөн жил төлж барагдуулсан. Гэтэл биднийг үйл ажиллагаа эхлэх боломж олгохгүй байна. Бид бүтэн жил хүлээж байна. Гарааш бариагүй тухай асуудлыг хөндсөн байсан. Үүнийг Нийслэлээс асуух хэрэгтэй. Бүхэл бүтэн зургаан жил юу хийж байсан юм бэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.