Тосгоны байшингаас зургаан хүний цогцос олжээ

 

Орон нутгийн эрх баригчид хөдөө тосгоны байшингаас учир битүүлгээр амиа алдсан зургаан хүний, ойролцоох гүүрэн доороос нэг хүний цогцос олсон байна. .

Уг хэрэг Японы Миязаки мужийн Такачихо тосгонд болсон явдал юм. Энэ тосгон эртний Шинто хэв маягийг хадгалж үлдсэн тул аялагч жуулчид ихээр очдог байна.

Зургаан хүний цогцос олдсон байшингийн эзэн хохирогчдын нэг 72 настай Ясуо Ихоши бөгөөд гэрийнхэн нь түүн рүү утсаар залгахад хариу өгөөгүй гэнэ. Байшингийн гадна нэг эмэгтэй, дотор талд хоёр эмэгтэй, гурван эрэгтэй амиа алдсан байжээ. .

 

181127155455 02 japan house killings exlarge 169

 

Амиа алдсан хүмүүсийн дунд байшингийн эзэн Ясуо Ихоши болон түүний гэргий, ач охин, ач хүү, бэр нь байжээ. .

Япон улсад нэг дор олон хүний амийг бүрэлгэсэн харгис хэрцгий гэмт хэрэг гарах нь тун ховор, дэлхийн хамгийн аюулгүй улс оронд багтдаг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нэг дор олон хүний аминд хүрсэн хэрэг маш цөөхөн гарч байсан. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.