Дональд Трампын баримлыг цохиж гэмтээсэн тул үзмэрээс хасжээ

АНУ-ын Техас мужийн Сан Антонио дахь "Louis Tussaud's Waxworks" музейн Ерөнхийлөгч асан Дональд Трампын лааны тосон баримлыг иргэд цохиж, маажин гэмтээсээр байсан тул тус баримлыг үзмэрүүдийн тооноос хасжээ.

Музейн бүс нутгийн менежер Клэй Стюарт "San Antonio Express" сонинд Тэрээр мөн энэ удаад нэгэн үйлчлүүлэгч Дональд Трампын лааны тосон баримлын царайнд гүн ул мөр үлдээсэн тул агуулах руу шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэдгийг хэлжээ.

RARE 14

rawImage

бол Ерөнхийлөгч асан Жорж Бушийн баримлын хамрыг нь цоортол цохисон тохиолдол бүртгэгдэж байсан аж.

Тус компани нь 2016 онд Дональд Трампын гурван баримлыг бүтээж, АНУ даяарх салбарууддаа байрлуулсан байна. Уран барималчид түүний нэг баримлыг зургаан долоо хоногийн турш урлаж дуусгасан аж. Одоо тэд Ерөнхийлөгч Жо Байдены лааны тосон баримал дээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: The Huffington Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.