БНСУ: Нарны эрчим хүчний хуурамч төслөөр 70 тэрбум вон луйварджээ

Нарны эрчим хүчийг хөгжүүлэх хуурамч төслөөр хөрөнгө оруулагчдаас хэдэн арван тэрбум воныг луйвардаад, зугтсан этгээдийг Өмнөд Солонгосын Жонжу хотын цагдаа нар баривчилжээ.

Сэжигтэн болох гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Цагдаа нар түүнийг баривчлах захирамжийг авахаар шүүхэд хандаад байсан бөгөөд уг хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан энэ сарын 10-ны өдөр товлогдоод байсан хэдий ч сэжигтэн үүний өмнөхөн сураггүй алга болсон байна. Тэгвэл аж.

Сэжигтэн Өмнөд Солонгос даяарх хөрөнгө оруулагчдад нарны цахилгаан станц зарна гэж амлан, бизнесийн ашгаа хуваах санал тавьжээ. Гэвч тэрээр Засгийн газраас зөвшөөрөл олгох ажил хойшлогдсон гэх шалтгаанаар амлалтаа биелүүлээгүй байна. Мөн юм.

Мөрдөн байцаагчид сэжигтнийг баривчлах шүүхийн шийдвэрийн төлөө дахин өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.