Дональд Трамп хувийн сошиал платформоороо эргэн ирнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол Хилл рүү жагсагчдыг дайран ороход өдөөн хатгасан гэж үзсэн тул Twitter, Facebook зэрэг цахим сүлжээнд хаягийг нь хаасан. Тэгвэл .

Жэсон Миллерийн хэлснээр Трампын шинэ платформ цахим орчинд хамгийн шилдэг нь байх бөгөөд тоглоомыг дахин тодорхойлно гэжээ. Өмнөх Ерөнхийлөгч өөрийн гэсэн тусгай олон нийтийн цахим сүлжээ байгуулахаар хэд хэдэн компанитай уулзсан ба хэдэн арван сая хэрэглэгчийг дагуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Капитол Хиллийн жагсаалын улмаас таван хүн нас барсан. Энэ нь Америкийн ардчиллын суурийг ганхуулсан үйлдэл хэмээн буруутгасан. Үүнээс хойш дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилж Трампын цахим сүлжээн дэх хаягуудыг түр хугацаагаар хаасан билээ. Тэрээр Твиттертээ л гэхэд 90 сая орчим дагагчтай, 10 гаруй жилийн турш сонгогчид, дэмжигчидтэйгээ шууд харьцахад ашигласаар ирсэн юм.

 116378108 d6082f3e c2d0 49fb b9d5 2d3b5c34d509

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.