СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-22

LIVE: Ковидын халдварын тохиолдол анх удаа 200 давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаарх мэдээг /2021.03.22/ байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 10049 хүнд шинжилгээ хийхэд 210 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “Ковид-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 5186 болсон байна. 

Сүүлийн 24 цагт 129 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3606 буюу халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эдгэрсэн байна.

Шинэ тохиолдлын 209 нь дотоодын халдвар бөгөөд ингэснээр дотоодод халдвар авсан хүний тоо 4652 боллоо.

Халдвар авсан хүмүүсийг задалж үзвэл 206 тохиолдол нь Улаанбаатар хотоос байна. Хөвсгөл аймагт нэмж 3 тохиолдол илэрсэн бол үлдсэн нэг тохиолдол нь Будапешт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Шинээр халдвар авсан 209 хүний 185 нь халдвартай иргэний ойрын хавьтал байна. Харин 25 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа тохиолдлын байршил:

Сүхбаатар дүүргийн 7-р хороо

Баянзүрх дүүргийн 5, 11, 15  хороо

Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25-р хороо

Хан-Уул дүүргийн 1, 11, 17, 18-р хороо

Чингэлтэй дүүргийн 5, 17-р хороо

Сонгинохайрхан дүүргийн 9, 14, 26-р хорооны иргэд юм.

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 1407 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн өвчилсөн 1209, хүндэвтэр 180, хүнд 15, маш хүнд 3 өвчтөн байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.