ҮХЦ-ийн дарга Н.Чинбатыг Швейцарь, Д.Солонгыг Хөх хотод томилох тохироо хийгдсэн үү

Эх сурвалжийн мэдээлснээр ҮХЦ-ийн дарга Н.Чинбатыг Швейцарын холбооны улсад Элчин сайдаар, Д.Солонгыг Хөх хотод суух Ерөнхий консулаар томилох асуудал яригджээ.

Тэд Ерөнхийлөгчийг ҮХЦ дээр унагах буюу нэр дэвшүүлэхгүй байх асуудлаар ийн тохироо хийсэн байж болзошгүй байгаа аж.

Д.Солонго нь ҮХЦ-д нам бус гэгдэж байсан цөөн гишүүний нэг хэдий ч Үндсэн хуулийн бус маргааныг Үндсэн хуулийн маргаан хэмээн үзэж, хэлэлцэхээр болсон нь түүний Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдохоор болсон гэдэгтэй холбоотой байж болох юм. Энэ асуудлаар ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр санал гаргаж, эсэргүүцсэн байна.   

Тухайлбал, Б.Буяндэлгэр ҮХЦ нь зөвхөн хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх байтал,

Ерөнхийлөгчөөс санал болгож, томилогдсон Ц.Нанзаддорж хүртэл энэ асуудлаар нөгөө талдаа гарсан гэх бөгөөд “өгзөг” Д.Одбаяраас эхлээд зарим нь “барьцаанд” бусад “бай шагнал” гардаж эхэлсэн зэргээр Төрийн эрхэнд гарах тулаанд хуулийн засаглал хүртэл хутгалдаж эхэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.