АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Танд хэрэгтэй | 3 долоо хоногийн өмнө

БНСУ-д гэрээгээр ажилласан иргэдийн даатгалын буцаан олголт авах журам

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг.

Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.

Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна.

БНСУ-ын АҮХНХЭГ-ын И ПИ ЭС Төвийн хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 1-р байр, Жигүүр гранд оффис 7 давхар 701 тоот

Холбоо барих утас: 11-310949, 7000-0949

Тухайн хугацаанд таны мэдээлэл шинэчлэгдсэн бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандана уу.

Хаяг: Улаанбаатар хот,  Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 2 давхар 207 тоот. Холбоо барих утас: 7712-1285

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.