Э.Бат-Үүл: Хууль бусаар хэнийг ч яллаж үл болно
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан дээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат тангараг өргөсөн.
Түүнийг тангараг өргөхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд орж ирэн үг хэлж, Ж.Эрдэнэбат болон МАН-ын бүлгийг буруутгасан зүйл ярьсан нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байна. Х.Баттулгын энэ мэдэгдлийг АН-ынхан ч таатай хүлээж авсангүй. Саяхан Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүл “Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хуулийн үг үсгийн дагуу явах ёстой гэдэг нь ардчиллын нэг суурь зарчим. Хуулийг зөрчиж, хууль бусаар хэнийг ч яллаж үл болно. Ийм үндэслэлээр Ж.Эрдэнэбатын эрх сэргэж байгааг манай намын УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч ойлгох ёстой бус уу? хэмээн мэдэгдээд байна.
Үүнээс үзэхэд Э.Бат-Үүл ч гэсэн Ж.Эрдэнэбатыг хэлмэгдүүлсэн, түүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, шударга бус хонгилын шүүгч нарын буруугаас болж хохирсон хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.