БНСУ-ын цэрэг, цагдаа нар хуванцар саваар хийсэн дүрэмт хувцас өмсөнө

Өмнөд Солонгосын Үндэсний батлан ​​хамгаалах яам ба Цагдаагийн ерөнхий газраас дахин боловсруулсан өнгөгүй хуванцар саваар хийсэн 12 мянган ширхэг дүрэмт хувцас худалдан авчээ.

Энэхүү худалдааны гэрээг тус улсын Байгаль орчны яам, Үндэсний батлан ​​хамгаалах яам, Үндэсний цагдаагийн газар болон Солонгосын нэхмэлийн үйлдвэрлэлийн холбоо хамтран байгуулсан бөгөөд талууд энэ сарын 15-нд гэрээнд гарын үсэг зуржээ. 

Цэрэг, цагдаагийн алба хаагчдын өмсөх хувцас хэрэглэл нь өвөл, зуных, ажлын хувцас, энгийн дүрэмт хувцас зэрэг хэд хэдэн төрлөөр хийгдсэн аж. Энэхүү дүрэмт хувцасны тус бүрийн үнэ нь 35,000 вон ба түүнээс доош аж.

9ec4e27d959a47a280f91c9750dc5a35

БНСУ-ын Байгаль орчны сайд Хан Жонг Аэ "Энэ бол Засгийн газар болон орон нутгийн компаниуд нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулах ажлын хүрээнд хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан үлгэр жишээ юм. Манай яам нь дахин боловсруулалтын илүү сайн дадалтай ногоон нийгмийг бий болгохын тулд бусад үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, уг дүрэмт хувцасны бол урт ханцуйтай цамц хийхэд 32 ширхэг 500 миллилитрийн хуванцар сав шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.