СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-15

LIVE: Дундговь аймагт дөрвөн сумын зургаан иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Орон даяар энэ сарын 14-нд байгалийн гамшигт үзэгдэл болж, одоогоор дөрвөн аймаг тог цахилгаангүй байна. Дундговь аймгийн хувьд асар их хохирол амсаад байгаа ба одоогоор дөрвөн сумын зургаан иргэн нас барсан талаар тус аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. 

Дундговь аймгийн ОБА: 

-. Аймгийн цаг уурын албанаас байгалийн гамшигт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэг мэдээг удаа дараа өгч байсан. Гэвч Дэлгэрцогт-1, Өндөршил-1, Баянжаргалан-2, Хөөтийн уурхай-1, Сайнцагаан суманд нэг иргэн тус тус нас барсан. Баянжаргалан суманд нас барсан нэг иргэнийг таних ажил явагдаж байна. 

Сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. Хүчтэй салхи, шороон шуурга хавсарсан. Нийт нутгаар тас харанхуй болсон. Оройн 18 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг хийх боломжгүй байсан. Одоо 17 иргэнийг эрэн хайх, хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байна. 

Аймгийн цаг агаарын албанаас мэдээлж байгаагаар энэ сарын 17-18-нд байгалийн гамшигт үзэгдэл дахих магадлалтай байгаа тул иргэд болон малчид дулаан хувцаслах, хувийн бэлтгэлээ хангах, шатахуунаа нөөцлөхийг анхааруулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.