Багш, ажилтнуудын 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна
Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.