Б.Бямбадорж: Ирэх долоо хоногоос 50-64 болон 18-25 насны иргэдийг вакцинжуулна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд явж байна.

Ирэх 05 дугаар сарын 1-н гэхэд Нийслэл хотын нэг сая хүн амыг вакцинжуулалтад хамруулах зорилтыг тавиад байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 44 цэг, 97 баг тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Вакцинжуулалтад эхний ээлжид хамрагдах ёстой 14 салбарын байгууллагуудын вакцинжуулалт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн дундуур дуусна. " гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.