СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-12

Монгол Улсын Ерөнхий сайд Батлан хамгаалах яаманд ажиллав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэлтэй танилцлаа.

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд дэвшил гаргасан.

2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загвар бүтээж, дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбяр хэлэв. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх болон салаа, тасгийн сургалт, бэлтгэлд ашиглах бүтээлийг танилцуулав.
. Дараа нь сайд Г.Сайханбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар товч мэдээлэл өгөв.
. Тухайлбал агаарын хилийн хяналтыг сайжруулах технологийн шинэчлэл хийх, Агаарын цэргийг дунд оврын нисдэг тэргээр хангах, Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын “Дата төв”, Баян-Өлгий аймагт цэргийн II шатны эмнэлэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгдсэн лаборатори болон “Жишиг цэргийн хотхон” байгуулах, “Налайх” аэродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах зэргийг дурдаж болно.


Зэвсэгт хүчин стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт хувь нэмрээ оруулах, тэр дундаа “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, кибер аюулгүй байдлын системээ бусад байгууллагатай хамтарч хийх, улс төрөөс ангид байх, цэргийн албанд сахилга, хариуцлагыг чангатгах, ялангуяа алба хаагчдын дунд зүй бус харилцаа, зөрчил байх ёсгүйг сануулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.