Европа лигийн шөвгийн 16-ын тоглолтууд явагдлаа

Урьд шөнө Европа лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд явагдлаа. 

 

Энэ улирлын шөвгийн 16-ын хамгийн сонирхолтой учраа болох Манчестер Юнайтед болон Милан клубуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа. Аль аль баг нь тус тусын лигийн хүснэгтэд хоёрдугаарт эрэмбэлэгдэж яваа багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Олд Трамфорд цэнгэлдэхэд явагдсан тоглолтын 50 дахь минутад Фернандесийн дамжуулалтаар А.Диалло гоолдсон бол Милан клубээс тоглолтын төгсгөлд буюу 90+2 минутад Кжаер гоолдон тоог тэнцүүллээ. 

Шөвгийн 16-ын эхний тоглолтуудын үр дүн 

Урьд шөнийн тоглолтуудаас бас нэгэн тоглолтын тоймыг онцлон толилуулж байна. Энэ тоглолт бол Тоттенхам болон Динамо Загреб клубуудын тоглолт юм. Тус тоглолтод Х.Кейн 25, 70 дахь минутад дабль хийж гангарлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.