LIVE: Т. Чимгээг согтоож байгаад нүцгэлж, бичлэг хийж, хурууных нь хээг авч буй бичлэг ил боллоо

Засгийн газрын хуралдаан "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцсэн ба хуралдааны шийдвэрийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. /Энд дарж уншина уу/

Т.Чимгээ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ёс бус бичлэг хийсэн байсныг нууцын зэрэглэлээс гарган олон нийтэд үзүүлэв. 

Уг бичлэгт Т.Чимгээд  согтууруулах ундааг маш бага тунгаар хэрэглүүлж, ухаан мэдрэлгүй болонгуут нь хувцсыг тайлж, бүх талаас нь зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулж, хуруу, гарын хээг нь авч, бусад хууль бус үйлдлүүд хийсэн нь баримтаар нотлогдож байна.

Ялтан Чимгээ өөрөө мөн зөвшөөрсөн.Э Энэбүхэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг маш ноцтой зөрчсөн асуудал юм хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатар дурдсан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.