СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-09

Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа алба хаагчдын дунд коронавирус голомтлон тархсан уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй цэргийн алба хаагчдын дунд коронавирусийн халдвар голомтлон тархлаа гэдэг харамсалтай мэдээлэл манай редакцид ирлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар аж.

Хамгийн ноцтой нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шалтгаанаар халуураад хэвтэж буй цэргүүдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ туйлын хангалтгүй, цэргийн алба хаагчдыг вакцинжуулах, тус халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг огт хийхгүй байгааг талаарх мэдээллийг энхийг сахиулагчдын ар гэрийнхнээс бидэнд мэдээллээ.

Энэхүү ноцтой асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал С.Дашзэгвээс тодруулахад “Энэ мэдээллийг хэн чамд өгсөн бэ. Энхийг сахиулагчдын дунд коронавирусийн халдвар тархсан зүйл огт байхгүй. Өмнөд Судан улсад хэдийгээр коронавирус тархаж байгаа боловч энхийг сахиулж буй цэргийн баазад уг халдвар огт бүртгэгдээгүй” хэмээн эрс няцаасан мэдээлэл өглөө.

НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны Х ээлжид Mонголын 850 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд тус цэргийн баазад гарсан коронавирусийн халдварын тархалтын мэдээллийг чанд нууцлах зорилгоор цэргийн алба хаагчдын гар утсыг хураагаад байгаа талаар эх сурвалж хэлж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосиг
3 жилийн өмнө
202.9.40.217

Энэ мэдээлэлииг чамд хэн өгсөн бэ.гэж байгаа этгээд ажлаа хиидэггүй юм байна.мөн булхйгаа нууж байна уу.Үнэнээр ажилладаггүй биеэ өмөөрдөг но той санагдаж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Manai tsergiinhen butku ee. Unenee huleejihed yadag bnaa

Zochin
3 жилийн өмнө
202.131.250.130

Negent l haa saigui tarhaj bga ovchin uchir yug ni nuuh be bugdiig ni vaktsind hamruulaasai daa. Hund nohtsold bga ulsuud shuu dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.