УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойргийн ахмадууддаа гарын бэлэг тараажээ
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан ахмадууддаа гарын бэлэг тараажээ. Гарын бэлэгт МАН-ын 100 жилийн ойн жаазтай мэндчилгээ, ил захидал, зөгийн бал, цагаан зэс аяга байсан байна.
Х.Ганхуягийн хувьд 2016 онд бие даан нэр дэвшиж өвдөг шороодож байсан ч 2020 онд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан юм.
Х.Ганхуяг нь "Вертекс майнинг партнер" ХХК-ийг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамт эзэмшдэг. Тус компани нь одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинийг "Хөгжлийн банк"-ны захирал байхад 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Улмаар Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар УИХ-д "лобби" бүлэг байгуулан ажилладаг юм.
Цаашилбал, Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёулаа Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.