LIVE: АН-ын даргад өрсөлдөхөөр 19 хүн материалаа өгсний хоёрыг нь бүртгэхээс татгалзан, нэг нь нэрээ татжээ
АН-ын даргын сунгааны талаар Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
АН-ын даргад өрсөлдөхөөр 19 хүн материалаа өгсний хоёрыг нь бүртгэхээс татгалзан, нэг нь нэрээ татжээ. О.Алтангэрэл нэрээ татсан бол Н.Алтанхуяг, П.Галиндэв нарын нэр дэвшигчийн материал шаардлагад нийцээгүй байна. Энэ сарын 12-нд Ардчилсан намын даргын сонгууль болно.
Ингээд доорх 16 хүн АН-ын даргад нэр дэвшихээр болж байна.
- Ц.Оюунгэрэл
- Д.Пүрэвдаваа
- Б.Отгонбат
- О.Цогтгэрэл
- Б.Амарсайхан
- С.Билэгсайхан
- О.Амартүвшин
- С.Эрдэнэболд
- Ш.Жандос
- Ж.Батсуурь
- С.Тулгат
- М.Чимэддорж
- П.Мөнхтулга
- Н.Лхагвадорж
- Ц.Уртнасан
- Т.Энхсайхан.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.