Б.Гончигсүрэн гурав дахь бөхөө цэвэр яллаа

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна. 

hund22 01 01 01

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдасанаар одоогийн байдлаар дараах үр дүнг үзүүлээд байна.  

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд ОУХМ Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана, эрэгтэйчүүдийн +100 кг жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар эхний барилдаандаа тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Харин Эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхийг ялж цааш Гүржийн бөхтэй барилдахаар болсон байна.

Энэ жинд барилдаж буй залуу мастер Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр ялж /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/, улмаар хоёрдугаар тойрогт Эстони улсын бөхийг мөн цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхөд ваза-ари үнэлгээ алдсан ч төд удалгүй сайхан цэвэр буулгалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.