Залуу мастер Б.Гончигсүрэн өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна
Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдасанаар одоогийн байдлаар дараах үр дүнг үзүүлээд байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг жин
Энэ жинд манай улсаас ОУХМ Э.Гандиймаа барилдсан ба эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх И.Ринатад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -90 кг жин
Жакарта 2018 азийн наамдын мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эстонын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг жин
Залуучуудын дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн дэлхийн хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -100 кг жин
Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар, залуу бөх Б.Гончигсүрэн нар барилдаж байгаа ба ОУХМ Л.Отгонбаатар В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдана.
Харин залуу мастер Б.Гончигсүрэнгийн хувьд С хэсэгт эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр ялж, улмаар хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг мөн цэвэр яллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.