СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-07

Л.Оюун-Эрдэнэ: Төв аймгийн хорих ангийг хаана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой зарим зүйлд тайлбар өгсөн.

Тэрээр “Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. . Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.

Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. . Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.49

Зөв

Должинсүрэн
3 жилийн өмнө
66.181.161.63

Уулзаад яахав дээ суллаач хөөрхийг

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.110

Ерөнхий сайд маань хийх ажлаа мэдэхгүй байна уу? Аль эсвэл өөрийгөө насан турш ийм сайхан, нэр хүндтэй ажилд орсон юм шиг аашилж байгааг хараад өрөвдчихлөө. Угийн боловсрол муу, ухамсар нь төлөвшөөгүй юмуу л гэж хөрагдаж байна. Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна ч гэх шиг. Эмэгтэйчүүд чинь хүүхэд гаргаж хүн амаа өсгөх, хүүхдээ хүмүүжүүлж, боловсролтой иргэн болгох, эр нөхрөө халамжилж амар тайван ажлыг хийлгэх зэрэг улс орны болон, хүний хөгжил дэвшилд маш том үүрэг гүйцэтгэдэг юм шүү дээ е/ сайдаа. Үүн дээр нь цэрэгт явуулаад, ажил хийх ёстой гэвэл аль нэгийг нь орхихоос өөр зам байхгүй болно. Е/ сайдаа алийг нь орхидуулах вэ? Тэгээд бас шоронгоо хаахаар чинь хэрэг хийсэн хүмүүсээ хаана хорих вэ? Е/сайдаа. Шоронгоо хаачих юм бол хэрэг хийж шоронд орох хүн байхгүй болчих юмуу? Тэгвэл ч мөн гоёоо.

Зочин
3 жилийн өмнө
103.57.93.107

Гэмт хэрэг хийхээ хүмүүс больчихсон юмуу? эсвэл монголд тийм олон хорих анги байдаг юмуу? өчнөөн мөнгөөр засвар хийчихээд хааж байгаа нь хэн нэгний мөнгө идсэн үйлдлийг нууж байгаатай агаар нэг бус уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.