8,1 магнитудын газар хөдлөлтийн дараа дүрвэсэн иргэд гэртээ эргэн иржээ

Шинэ Зеландын Умард арлын орчимд 8,1 магнитудын хүчтэй газар хөдөлж цунамийн сэрэмжлүүлэг өгсөн. Цунамийн аюулаас сэрэмжилж Умард арлын эргийн бүсийн олон мянган иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн. Тэгвэл .

Шинэ Зеландын Үндэсний онцгой байдлын агентлаг сэрэмжлүүлэг өгөхдөө аюултай бүсийн бүх оршин суугчийг өндөрлөг газарт нэн даруй шилжиж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

АНУ-ын газарзүйн судалгааны газар Кермадек арлын ойролцоо 19 км-ын гүнд газар хөдлөлтийн голомтыг тодорхойлсон. 8,1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа 7,3, 7,5 магнитудын хүчтэй хоёр ч удаа газар хөдөлсөн. .

5472

Далайн хүчтэй давлагаа өнгөрсөн тул иргэд гэртээ буцаж харьж болох хэдий ч далайн эргийн амралтын газруудыг хаалттай үлдээсэн байна.

4032

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.