LIVE: С.Амарсайхан: Сард 500 мянган хүнийг вакцинд хамруулж, 7 сарын 1 гэхэд бүрэн дуусгана

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд вакцинжуулалт удаж байгаа шалтгаан болон Засгийн газраас баримталж буй бодлогыг танилцууллаа. "2021 оны 7 сар гэхэд насанд хүрсэн хоёр сая хүнээ вакцинд бүрэн хамруулна" хэмээн Шадар сайд хэлж байна. 

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: 

-Вакцинжуулах ажил удааширалтай байна гэж ярьж байгаа. Вакцин бол онцгой зүйл учир яарч сандарч хандах хэрэггүй. . Сөрөг урвал гарч байгаа ч энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна. 

Вакцинжуулах ажлыг хоёр үе шаттай хийнэ. . Долдугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн хоёр сая хүнээ бүрэн хамруулна. Хүний нөөц, санхүүжилт бүгд хангалттай бий. N1H1 халдвар дэгдсэн 2009 онд насанд хүрсэн иргэдээ арван хоногт вакцинжуулж байсан туршлага бидэнд бий. 

-Нийслэлийн сургууль, цэцэрлэг 4 сарын 1-нд нээгдэх үү? 

-Улаанбаатар хотод 45 000, орон нутагт 25 000 багш ажиллаж байна.

-Хувийн компаниуд вакцин оруулж ирэх асуудал юу болж байна вэ? 

-Уулзалтууд хийгдэж байна. Засгийн газраас хувийн компаниуд вакцин оруулж ирэхийг дэмжиж байгаа. Харин нэг бодлого баримталж байна. . Тэд маань ч үүнийг ойлгон хүлээн авч "ямар нэгэн ашиг хонжоо харахгүйгээр нийгмийн хариуцлагаа биелүүлнэ" гэдгээ мэдэгдсэн. 

Одоо Монгол улсын Засгийн газар хуралдаж байна. Вакцинжуулах төлөвлөгөөгөө танилцуулж, батлуулна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.