БНСУ: Вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ

Өмнөд Солонгосын цагдаа нар коронавирусийн цар тахал болон вакцины талаар худал мэдээлэл тараасан 279 хүнийг баривчилжээ. Тус улсын Засгийн газар цар тахлын эсрэг хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж болзошгүй худал мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэж амласны дараа ийнхүү хатуу арга хэмжээ авч байгаа юм.

гэж Үндэсний цагдаагийн газраас пүрэв гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн 60 орчим насны нэгэн эмэгтэй Инчон хотын цахилгааны шон болон автобусны зогсоолууд дээр хэдэн арван сурталчилгааны хуудас байрлуулж байгаад баригджээ. Эдгээр хуудас дээр "Вакцин дахь чип таны амьдралыг авч одно" гэж бичсэн байжээ.

БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас коронавирусийн вакцинжуулалтын аяныг эхлүүлснээс хойш албаныхан вакцины талаарх ташаа мэдээлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь олон нийтийг хамарсан будилаан, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.

юм. Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газраас "Вакцинтай холбоотой хуурамч мэдээлэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад идэвхтэй мэдээлэхийг иргэдээс хүсье. Бид мөн вакцинжуулалттай холбоотой бусад гэмт хэргийг таслан зогсооход бэлтгэлтэй байгаа. Тухайлбал, вакцины хариуд мөнгө нэхсэн залилангууд нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.