СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-05

Ковид-19 гарснаас хойш Монгол Улсад хоногт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. .

Гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд бүртгэгдээгүй. Шинээр нэмэгдсэн халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд халдварын нийт тохиолдол 2306, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 2634 боллоо.

байгаа бол таван хүний голомтын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна. Харин үлдсэн нэг тохиолдлыг шинэ голомт гэж бүртгэн, түүний ойрын болон дам хавьтал 10 хүнийг илрүүлж, тусгаарлалтад оруулаад байгаа аж. Тухайн иргэн нь Сонгионохайрхан дүүрэгт оршин суудаг.

Голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж буй таван тохиолдлын оршин суугаа байршлын хувьд:

  • Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36-р хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2-р хороо байна.

. Улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдвараар хөнгөн өвчилсөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, маш хүнд 3 өвчтөн, нийт 696 хүн эмчлэгдэж байна.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Нийслэлийн хэмжээнд 20 гаруй голомт өндөр идэвхжилтэй байна. Коронавирусийн халдварыг хэн ч, хаанаас ч авах тархвар зүйн нөхцөл байдал үүслээ.

Тиймээс ирэх өдрүүдэд тохиох баярын өдрүүдээр аль болох гэртээ байж, агааргүй орчинд орохгүй байх, олон хүнтэй газраар явах, түүгээр үйлчлүүлэхгүй байх, бусадтай хэт ойроос харьцахгүй байхыг уриаллаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.