Фукушимагийн цөмийн бүсэд мартагдсан мууруудыг авардаг эр

Японы Фукушима цөмийн станцад арван жилийн өмнө осол гарахад Сакаэ Като хөршүүдийнхээ орхиод явсан мууруудыг аврахаар үлджээ. Тэрээр одоог хүртэл яваагүй байгаа юм.

Хорио цээр тогтоосон цацрагийн бохирдолтой бүсэд амьдардаг Като "Би эндхийн сүүлчийн муурыг асрахыг хүсэж байна. Тэрний дараа би үхэхийг хүсэж байна, ганц өдөр эсвэл цагийн дараа байсан ч хамаагүй" хэмээн ярьжээ.  бөгөөд өнөөг хүртэл 23 муурыг цэцэрлэгтээ оршуулжээ.

e9hyHkaRFZdDV jLZuTS6iBAts2LSDD vgDEktA7i6NFDg2Y ngCdSizhhVNEgU1fjIDMWuprNVcj6mh wujhQ

e9hyHkaRFZdDV jLZuTS6sl9ZD9HG0O528yVc1inKrIi9V44EU9Lh76m4FPrrxWGBGIeEpiuT9QbnbbtZqIW1Q

Като зуухаар ​​халаадаг агуулахдаа зэрлэгшсэн мууруудад зориулж хоол үлдээдэг. Тэрээр мөн Почи хэмээх нохойг тэжээх болсон байна. Түүний амьдардаг газар усан хангамжгүй болсон тул тэрээр ойролцоох уулын булгаас ус авч, нийтийн бие засах газар руу автомашинаараа явдаг аж. Түүний хоёр давхар модон байшин ч мөн хэцүүхэн байдалтай болсон байна.

Өдгөө 57 настай Сакаэ Като өмнө нь нэгэн жижиг барилгын бизнес эрхэлдэг байсан бөгөөд Түүний орхиж явж чадаагүй газраас 160 мянган хүн зугтан одсон юм.

e9hyHkaRFZdDV jLZuTS6hsj5vM9HtC8gMzS6gwtC7A8LWtTyAD9hkUMaKdGgTMyeBJN9hOt0IJYT40h9L24cA

e9hyHkaRFZdDV jLZuTS6vHZe042WCk1IlVIW1Dyo N8Y3PMueVDXZaF5uj CiKnUFyo2RQO7gHVhJkXIcoZJQ

Түүнчлэн мууруудын ачаар Като гурван үе дамжсан гэр бүлийнхээ эзэмшлийн газар дээр үлджээ. Тэрээр "Би явахыг хүсэхгүй байна. Би эдгээр уулны дэргэд амьдрах дуртай" хэмээн ярьжээ.

Сакаэ Като сар бүр 7,000 ам.долларыг тэжээвэр амьтдад зориулж зарцуулдаг бөгөөд үүнийхээ зарим хэсгийг нар жаргах үед гэрийнх нь ойролцоо цуглардаг зэрлэг гахайнуудад хоол худалдаж авахад зарцуулдаг байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Түүнийг одоог хүртэл байцаахаар цагдан хорьж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.