LIVE: Ташкентын их дуулга тэмцээний сугалаа
Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний сугалааны явцыг шууд дамжуулан үзүүлж байна.
Жил бүр зохион байгуулагддаг уламжлалт Ташкентын гран при тэмцээн энэ жил ангилал дээшилж их дуулга ангиллаар зохион байгуулагдах болсон ба урьдчилсан байдлаар 71 орны 497 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найм буюу нийт 20 тамирчин хүч үзэн барилдах бөгөөд манай бөхчүүдээс дэлхийн аваргын иж бүрэн медаль МУГТ М.Уранцэцэг аварга эмэгтэйчүүдийн -48кг жинг тэргүүлэн барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.