Палестины эмнэлгийн ажилчдад зориулсан вакциныг хөлбөмбөгчин, улстөрчдөд тарьжээ

Палестины эмнэлгийн ажилчдад зориулсан коронавирусийн эсрэг вакциныг тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг болон сайд нарт тарьсан болохыг Эрүүл мэндийн яамнаас нь хүлээн зөвшөөрчээ.

Хүний ​​эрх болон иргэний нийгмийн байгууллагууд Палестины вакцинжуулалтын аяныг шүүмжлэн, мөрдөн байцаалт хийхийг уриалсны дараа албаныхан ийнхүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. гэдгээ ил болгожээ.

skynews palestine former health minister 5290820

Гэхдээ вакцины үлдсэн 90 хувийг эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг дахь коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон Эрүүл мэндийн яамны ажилтнуудад түгээсэн гэж тэмдэглэсэн байна. Нийт 5.2 сая палестин иргэд оршин суудаг Баруун эрэг ба Газа нь өнөөдрийг хүртэл 34,700 орчим коронавирусийн вакцин хүлээн аваад байгаа юм.

Палестинд 15 жилийн дараа анх удаа сонгууль болох тухай Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн сард зарласан билээ. Тэгвэл Мөн вакцин хийлгэсэн бусад албан тушаалтнууд сонгуулийн ажилтнууд байсан байна.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.