LIVE: "Ulaanbaatar zoo"-д зочилсноор 60-70 төрлийн 400 толгой амьтантай танилцах боломжтой

"Ulaanbaatar zoo" амьтны хүрээлэн нэг жилийн дараа үүдээ нээлээ. Учир нь цар тахлын улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сараас үүд хаалгаа барьсан юм. Өнгөрсөн хугацаанд гурван сар л олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна. Энэ хугацаанд 200мкв талбайгаа буцааж, 30 аквариумаа зарж амьтдадаа хоол хүнс авсан хэмээн "Ulaanbaatar zoo" менежер Х.Анар дурдсан юм.

https://www.facebook.com/UBzoopark"Ulaanbaatar zoo" амьтны хүрээлэн нь 60-70 төрлийн 400 гаруй тоо толгой амьтантай бөгөөд өдөрт 200-300 мянган төгрөгийг эдгээр амьтны хоол унд авахад зарцуулдаг байна.

119181323 830552234354674 6964180026552875655 o

"Ulaanbaatar zoo" менежер Х.Анар: Өдөрт гурван удаа амьтаддаа хооллодог бөгөөд өнгөрсөн бүтэн нэг жилийн хугацаанд бүсээ чангалж ажилласан. Манай 10 гаруй ажилтнууд өнгөрсөн хугацаанд бүгд цалингүй сайн дураараа ажилласан. Өнөөдрийг хүртэл манай байгууллага ажилтнуудынхаа цалинг олгоогүй байна. . Тасалбар авч үйлчлүүлснээр амьтад маань хоол ундтай байна гэсэн үг. Иймээс манай амьтны хүрээлэнг зорьж үйлчлүүлээрэй гэлээ.
Тус амьтны хүрээлэнгийн хувьд түрээсийн байранд байдаг тул энэ жил өөрсдийн гэсэн газартай болохоор зорьж байгаа гэнэ.

"Ulaanbaatar zoo" лавлах утас :7710-7117

119235737 830553097687921 6766025631573354399 o

119194146 830552327687998 2911833944595825665 o

119110997 830552414354656 3269182696863738670 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.