Сүхээр зэвсэглэсэн этгээд найман хүнийг шархдуулжээ

Швед улсын өмнөд сууринд сүхээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, найман хүнийг гэмтээж шархдуулжээ. Холбогдох албаны хүмүүс уг халдлагыг террорист сэдэлтэй гэмт хэрэг хэмээн сэжиглэж байна.

Ветланда тосгоны цагдаагийн мэдээлэлд 20 орчим насны эрэгтэй лхагва гарагийн өдөр халдлага үйлдсэн гэжээ. Тус тосгон нь Шведийн хоёр дахь том хот Готенбургээс зүүн урагшаа 190 км-т байдаг ажээ.

. Улсын дотоодын аюулгүй байдлыг хамгаалах агентлаг хэрэг дээр ажиллаж байна.  

Цагдаа нар сэжигтэй этгээдийн нэг хөл рүү буудаж халдлагыг зогсоон, баривчлан саатуулжээ. Сэжигтэн хөлдөө авсан шархнаасаа болж эмнэлэгт хэвтсэн ба нэр хаяг болоод бусад мэдээллийг нь нууцалсан байна.

03sweden facebookJumbo

Ерөнхий сайд Стефан Лофвен энэ явдлыг террорист халдлага байж болзошгүй гэдгийг мэдэгдэж, хэргийн мөрдлөгийг эхлүүлсэн гэжээ. Азаар хохирогчдыг амь насанд халгүй өнгөрсөн байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.