СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д "AstraZeneca" вакцин тариулсан хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Кёнги мужийн хоёр асрамжийн газрын хоёр өвчтөн "AstraZeneca" коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа дараа нас баржээ.

Вакцин тариулсных нь дараа түүний зүрхний үйл ажиллагаа алдагдалд орж, амьсгалахад хүндрэлтэй болсон аж. Уг өвчтөн зүрхний өвчин, чихрийн шижин, тархины цус харвалт зэрэг олон суурь өвчтэй байжээ. Эрүүл мэндийн ажилтнууд түүний үхэлд вакцины гаж нөлөө хамааралтай эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа юм.

Тэгвэл Пёнтэк хотын асрамжийн газарт хэвтэж эмчлүүлж байсан өөр нэгэн эрэгтэй "AstraZeneca" вакцин хийлгэснээсээ хойш дөрөв хоногийн дараа нас барсан гэж албаныхан мэдэгджээ. Зүрх судасны өвчтэй уг 63 настай эрэгтэйд өндөр халуурах, бүх биеэр нь өвдөх зэрэг хүнд шинж тэмдэг илэрсэн байна. Удалгүй түүний биеийн байдал муудаж, түүнийг дээд шатны эмнэлэгт хүргэсэн хэдий ч лхагва гарагийн өглөө нас баржээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.