Нидерландын коронавирусийн шинжилгээний төвд дэлбэрэлт болжээ

Нидерландын Бовенкарспел хотын коронавирусийн шинжилгээний төвд дэлбэрэлт болж, азаар хүний амь эрсдээгүй байна. Албаныхан үүнийг санаатай халдлага байсан гэж үзэж байгаа юм.

Дэлбэрэлт өнгөрөгч лхагва гарагийн өглөө 06:55 цагт болсон бөгөөд албаныхан одоо уг бүсийг битүүмжилсэн байна. Тэсрэх бодисын шинжээчид газар дээр нь үзлэг хийж байгаа бөгөөд шинжилгээний төвийг түр хугацаагаар хаагаад байгаа юм.

Цагдаагийн төлөөлөгч Менно Хартенберг "Тэсрэх бөмбөг нь санамсаргүй байдлаар шинжилгээний төвийн гадна байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ бид сэжигтнийг олж тогтоон, байцаасны дараа л ямар шалтгаантай ийм хэрэг үйлдсэнийг нь мэдэх болно" хэмээн мэдээлэл өгчээ. Харин

Энэ нь тус улсын коронавирусийн шинжилгээний цэг халдлагад өртсөн анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Нидерланд даяар хөл хорио тогтоосноос үүдэлтэй үймээн самууны үеэр иргэд Урк тосгоны шинжилгээний төвийг галдан шатаасан байна.

Эх сурвалж: The Guardian, Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.