СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-04

Буяны үйл ажиллагаанд оролцсон 20 хүнээс Ковид-19 илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас долоо хоног болгон халдварын голомтын тоог танилцуулдаг. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод 20 гаруй голомт идэвхтэй байгааг мэдээллэв. 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Завхан аймгийн хувьд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-ны өдөр Завхан аймагт очсон. Улаанбаатар хотоос гарах үедээ халдвартай хүний нэгдүгээр хавьтагч гэдгээ мэдээгүй зорчсон байсан. .  

Увс аймгаас хоёрдугаар сарын 25-ны өдөр ирсэн иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр буцахаар болж шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан.

Энэ хүний хувьд буяны үйл ажиллагаанд оролцохоор ирсэн байсан. Буяны үйл ажиллагаанд оролцсон ойрын хавьтагч нарыг тогтоосон. .

Увс аймагт дам хавьтагч болох 150 хүнийг тогтоож, шинжилгээ авсан бөгөөд маргааш хариу нь гарна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.