О.Дашпагма: Өнгөрсөн хоногт 2000 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулав

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд 10 дахь өдрөө үргэлжилж байна. ЭМЯ-наас өдөр бүхэн дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 18 цэгээр 2000 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Нийтдээ 13200 гаруй хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан бөгөөд вакцинжуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. .

Манай улсад 1.5 сая иргэнийг 10 хоногт вакцинжуулж байжээ. Тиймээс энэ хугацаад коронавирусийн вакцинжуулалтыг хийх бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.