Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа

Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг .  

Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэгдэн байгуулагдлаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.