"Эрдэнэс-Тавантолгой" ТӨХК-ийн Зүүн цанхийн уурхайд "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Тавантолгойн бүлэг ордын Зүүн цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “TTJVCO” ХХК-тай байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ"-гээ дуусгавар болгож, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Шалтгаан нь "Санал болгосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй" гэх үндэслэл аж. “TTJVCO” ХХК-ийн үйл ажиллагаа зогссоноор “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн үйлдвэрлэл 60 хувиар тасалдаж, хоног тутам 10 гаруй тэрбум төгрөгийн орлого алдаж эхлээд байна.

Энэ маргаан цаашид үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-аас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 60 хувиар тасалдаж, төмөр замын бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалт бүрэн зогсох эрсдэл бий болох юм. 

“TTJVCO” ХХК нь 2015 оны арванхоёрдугаар сард ЭТТ ТӨХК-тай "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн үнэ өртөг бүхий уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирсний хүчинд байнгын алдагдалтай ажилладаг байсан ЭТТ ТӨХК-ийг нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг үндэсний шилдэг компани болгож чадсан нь үнэн юм. 

"TTJVCO" ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ цуцалсны улмаас Монгол Улс ямар хэмжээний эдийн засгийн хохирол амсахыг доорх нэвтрүүлгээс үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.