Францын католик сүмд 1950 оноос хойш 10,000 хүүхэд хүчирхийлэлд өртжээ

Францын католик сүм хийдийн лам нар 1950-аад оноос хойш багадаа 10,000 хүүхдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлсэн гэсэн тоо судалгааг урьдчилан танилцуулжээ.

Францын Сүм хийд дэх бэлгийн хүчирхийллийн бие даасан хороо дээрх тооцоо судалгааг гаргасан байна. Тус хороонд одоогоор 6,500 орчим гэрчийн мэдүүлэг, 3,000 гаруй хохирогч ханджээ. Мэдэгдэж байгаа тоо баримт энэ бөгөөд мэдэгдээгүй үлдсэн хэрэг, хохирогчдын тоо 10,000-аас илүү байгаа гэдгийг хорооны Ерөнхийлөгч Жан Марк Сове хэлсэн байна.

. Францын католик сүмийн хамба нарын холбоо тус хороог санхүүжүүлдэг боловч гишүүд ямар нэг цалин хөлсгүй, сүм хийдүүдээс үүрэг даалгавар авдаггүй.

Католик сүм хийдүүд дэх хүчирхийллийн хэргийг үргэлжлүүлэн шалган мөрдөж энэ жилийн намар мэдээллээ эцэслэн танилцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.