Бүтээлч гэр бүл цасаар 23 метр урт аварга могой хийжээ

Ихэнх гэр бүлүүд цас мөсөөр хучигдсан өвлийн улиралд цасан хүн хийж хөгжилддөг бол АНУ-ын Коларода мужийн Денвер хотын нэгэн гэр бүл аварга том могой хийж хөршүүд болон цахим орчны хэрэглэгчдийг гайхшруулжээ.

Морн Мосли гэр бүлийн таван гишүүний хамт 23 метр урт аварга могой цасаар хийхэд хэдэн арван цагийг зарцуулжээ. Тэд 2019 онд цасаар аварга бар урласнаар орон нутгийн хэвлэлийнхний анхаарлыг татаж байжээ.

 117335443 snowtiger

Энэ жил тэд хаалганыхаа үүдэнд цасаар хийсэн аварга могойгоо будаж янзалсан нь амьд мэт харагдуулжээ. . Мөн Facebook цахим сүлжээнд олон мянган удаа аварга могойн зургийг бусадтай хуваалцаж, ирэх жил Мослийн гэр бүл юу хийж хөгжилдөхийг тэсэн ядан хүлээж байна гэж нэгэн хэрэглэгч цахим хуудсандаа нийтэлжээ.

 117334236 snake1

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.