Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна. Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана.
Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Түүнчлэн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.
Харин нийслэл хотод идэвхтэй голомтууд байсаар байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдалтай уялдуулан товлоно гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.