Леди Гага хулгайлагдсан нохдыг нь олж өгсөн хүнд 500,000 ам.долларын шан харамж амлав

Дуучин Леди Гагагийн нохдыг салхилуулж байсан ажилтныг зэвсэгтэй этгээд буудаж шархдуулан, франц бульдог үүлдрийн хоёр нохойг нь хулгайлсан хэрэг Лос Анжелест лхагва гарагийн шөнө гарчээ. .

Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тодорхойгүй байна. Леди Гага Кожи болон Густав хоёр нохойг нь эргүүлэн олж өгсөн хүнд 500,000 ам.долларын шан харамж амлалаа.

Мисс Эшиа нэртэй гурав дахь бульдог нохой хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаа нар түүнийг эсэн мэнд олжээ. Гага ноход руу нь халдаж хулгайлах үед эзгүй, Ром хотод Gucci брендийн ажлаар явж байжээ. .

Лос Анжелесын цагдаагийн газар сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байна. Дуучин Гага амьтан, нэн ялангуяа өөрийн нохдыг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулдгаараа алдартай билээ.

 117300713 gaga2

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.