Ломбардын зээлийн хүүг сарын гурван хувиар тогтоох хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн баригдсан нь зөвтгөл, шүүмжлэлийн аль алиныг дагуулж эхэлсэн. Тэгвэл Ломбардын хүүг гурван хувь болгох хуулийг хүчингүй болгохоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй жижиг ломбардууд ҮХЦ-д гомдол гаргасан байна.
Тэдний зүгээс ихдээ 50 сая төгрөгийг 5-8 хувийн хүүтэйгээр иргэдэд олгоход дөнгөж үйл ажиллагааны зардлаа нөхдөг. Гэтэл хүүг гурван хувь болговол шууд хаалгаа барихад хүрнэ гэдгээ хэлж байна.
УИХ тус хуулийн төслийг баталбал бүх ломбард сарын хүүгээ 3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэв зөрчвөл хуулийн тодорхой хариуцлага хүлээнэ. Гэвч хуулийг батлахаас өмнө ломбардын хүүд хатуу зохицуулалт тавьснаар дампуурах, эргээд олон хүн ажилгүй болох уу мөн санхүүгийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудлыг давхар судлах шаардлага тулгарч байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ломбардын хүү дэндүү өндөр юу ч хийхгүй шулдаг систем