СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-26

20 мянган тун "Спутник" вакцин маргааш ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20 мянган тунг Монгол Улсад маргааш /2021.2.27/ авчрах гэж байна. Тус вакцины дараагийн татан авалтын бэлтгэл хангагдсан аж.

Монгол Улс нь Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эхний вакцин буюу "АстраЗенека"-гийн 150 мянган тун вакцин энэ сарын 22-нд ирсэн бол дараа нь “Pfizer”-ын 25 мянган тун, БНХАУ-аас 300 мянган тун ирсэн билээ.

ОХУ-ын вакциныг ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон цагт хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд дурдсан. 

"Спутник-V" вакцины хувьд сүүлийн үеийн клиник судалгааны үр дүн сайн гарч, тус вакцины хоёр тунг тариулсан иргэд коронавирус тусахаас 91.6 хувиар сэргийлнэ гэсэн  үр дүн гарчээ. 

 .

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.