СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-26

Улсын онцгой комисс 15:00 цагт мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, хуралдаанаас гарсан үр дүнгийн талаар 15:00 цагаас мэдээлэл өгөх юм байна. Ингэхдээ “Нэг өрх-Нэг хаалга шинжилгээ”-ний нэгдсэн дүнгийн талаар мэдээлэл өгнө.

Тандалт судалгааны явцад халдварын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол улсын Шадар сайдын 2020 оны 155-р тушаалаар тусгаарлан ажиглалт ба гэрийн ажиглалтыг зохицуулах түр журмыг гаргасан байна. Одооноос уг журмын дагуу иргэдийг тусгаарлах үйл ажиллагааг зохицуулна.

COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал, гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байр болон, гэрийн ажиглалтанд хянах журмыг шинэчлэн боловсруулж байгаа ажээ. Уг журамд гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн дөрөв хоногийг гэрээр тусгаарлах зэрэг зохицуулалтууд тусгагджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.